Хүннүгийн нийслэл Луут хот ба Монголын эртний хотуудын эмхэтгэл
LUUTЛуут · Лунчен
Сэдвүүд:Луут хотХар БалгасХархорумХүннүгийн өв — ЮНЕСКО

Бидний тухай

luut.mn бол Хүннүгийн нийслэл Луут хот, Монголын эртний хотууд болон Монгол орны аймаг, сумдын тухай бие даасан лавлах эх сурвалж юм.

Хоёр хэсэг

Нэгдүгээрт, эртний хотууд: Хүннү, Уйгур, Хятан, Монголын эзэнт гүрэн болон хожуу үеийн нийслэл, хот, хэрэмт суурингууд. Луут хот энэ хэсгийн гол хуудас.

Хоёрдугаарт, Монгол орны бүх аймаг, сум. Эртний хот бүр өөрийн сумын хуудсанд бас гардаг тул түүх сонирхогч, аялагч хоёул нэг газраас хэрэгтэй мэдээллээ олно.

Сурвалж

Хуудас бүрийн доор мэдээллийн сурвалж жагсаалттай байна. Сурвалжгүй мэдээлэл нийтлэхгүй. Байршил нь сум хүртэл тодорхойгүй дурсгалыг баталгаажтал нийтлэхгүй.

Итгэлцлийн зэрэг

Батлагдсан — нийтлэгдсэн сурвалжаар батлагдсан баримт.

Судалгааны таамаг — судлаачдын дунд хэлэлцэгдэж буй, эсвэл сурвалжууд зөрж буй асуудал.

Хэл

Монгол хувилбар үндсэн. Англи хувилбар нь гадаадын судлаач, аялагчдад зориулагдсан.

Залруулга, ашиглах журам

Алдааг хуудсан дээр огноотойгоор нээлттэй залруулна. Текстийг CC BY-SA 4.0 лицензээр нийтэлдэг тул эх сурвалжийг заан чөлөөтэй ашиглаж болно.